УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардаж авсан Э.Батшугар сэтгэгдлээ илэрхийллээ. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн сонгогчдодоо баярлалаа. Та нарын итгэл бол миний үүрэг хариуцлага. Иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ ажлынхаа үр дүнгээрээ харуулна. Би танхимын хамгийн залуу гишүүн болсон. Залуусын дуу хоолой болж ажиллана. СХД бол гэр хороолол ихтэй, тулгамдсан олон асуудал бий. Зам, сургууль, цэцэрлэг, дэд бүтцийн асуудлыг бусад баг хамт олонтой хамтран шийднэ. Намрын чуулганаар улсын төсвийг хэлэлцэнэ. Би үүнд түлхүү оролцоно гэж бодож байгаа. Энэ утгаараа дүүрэг, хороондоо төсөв тавиулах гэж үзнэ. Хороо, дүүрэг, улсаа хөгжүүлэхийн төлөө чаддаг, мэддэг бүхнээ зориулна” гэлээ.
-Улсын эдийн засгийг сайжруулахад юунд илүү анхаарч ажиллана гэж бодож байна вэ?
-Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн жил агшсан. Харин энэ жил тодорхой хэмжээний өсөлт бий болох таамаг бий.
-Улс төрд таны хувийн итгэл үнэмшил хэр их өндөр байр суурьтай байдаг вэ. Олон нийтийн зүгээс таныг аавынхаа нөлөөгөөр улс төрд орсон гэдэг шүүмжлэл байдаг?
-Би бол өөрийн гэсэн итгэл үнэмшил, үзэл баримтлалтай Э.Батшугар гэдэг УИХ-ын гишүүн болж байна. Үүндээ үнэнч байна. Мэдээж хүн бүр ээж, аавыгаа хүндэлдэг. Манай аав төрийн гурван өндөрлөгийн нэг байсан. Энэ утгаараа би ааваараа бахархдаг.
-
23 цаг 9 мин
-
2024-12-20
-
2024-12-19
-
2024-12-18