МАН-ын эмэгтэйчүүд Л.Оюун-Эрдэнийн бодлогыг эсэргүүцэж ХОЙД СОЛОНГОСЫН ДЭГЛЭМТЭЙ зүйрлэжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-10-22
МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар өнөөдөр намын дэргэдэх төрийн бус байгууулагынхантай уулзав. Түүний нэг нь эмэгтэйчүүдийн байгууллага НАМЭХ. Зураг дээр энэ намтай амьдралынхаа 35-25 жилийг холбосон эмэгтэйчүүд бид 9-10 минут хоцроод, уулзалтад орох эрхгүй болсон юм. УИХ-ын гишүүдээс эхлээд өөр
олон хүн байсан ч тэгсгээд сарнисан тул хөрөг зурагт орсонгүй, алдаж асгах юмтай ч улс дөө.
 
Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн асан, туршлагатай хуульч В. Удвал эгч цаг нар хоцроод байх хэмжээний хүн биш. Харин би бол дарга нар ярих юмаа ярьж байг гэсэн бодлоор зориуд аажуурсан. Илүүдүүлж эдгээрийг нурших нь ардчилсан, эрх чөлөөт улсын иргэний хувьд өөрсдийнхөөрөө цаг нараа зохицуулсан нь буруутаж орхив. Сэтгүүлч Т.Бүдээхүү, Хяналтын хорооны гишүүн Ш. Алтанчимэг гээд хэзээ ч, хэний ч өмнө торолгүй үгээ хэлдэг хэсэг нөхөд байгаа юм. Ер нь бол дарга нарыг сонсох гэж биш, үгээ хэлэх гэж, олон түмний бодол санааг дамжуулах гэсний хэрэг билээ.
 
НАМ бол үзэл санааны л нэгдэл, сайн дурын шинжтэй. Энд албадлага байх ёсгүй. Засгийн эрх авах үндсэн зорилго нь гишүүд дэмжигчдийн итгэл үнэмшил, тэр их массын чимээгүй их хүч, үнэ цэн дээр оршдог. Залуусын эрч хүч, дунд үеийнхний түшиг тулгуур, ахмад настнуудын санчигны саарал үс, бөгтийсөн нуруун дээр эрх ямба, зөөлөн суудал тань ирдэг гэдгийг мартаж санаад байвал санахтун. Энэ мөрлөсөн мөр хазайж ганхаад байна. Нүрхийтэл нуран унахад бэлэн болсон шүү. НАМ чинь дотроо ганхаж, гишүүд чинь цөхөрч, хийж буй үйлдлээс чинь их нь ичиж, бага нь уйлна гэгч болж байгааг, МАН хаашаа яваад байгааг дотроо асуух гэж байсан юм.Боломж олдоогүй бол одоо эндээс асууж байна. Дэлхий дээр ганцхан байгаа Ким Жон Уны нам болмоор байна уу. Тийм хүсэл биелэхгүй. Монгол тийм болохгүй шүү гэдгийг сануулъя. Цааш нь ярих юм уу, яах юм...
Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.247.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.