Н.Учрал: Нэг газраа буга чөтгөр шиг байснаараа төрийн албанд дээшилдэг зүйл биш.
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-10-24

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал "Төрийн албаны хуульд салбартаа мэргэшсэн байдал маш чухал. Төрийн албаны өнөөгийн хуулиар Хүнс, хөдөө аж ахуйн яаманд газрын дарга хүн насаараа хийсэн хүн Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга хийж болно. Уг нь бол тэр салбарыг огт мэдэхгүй. Харамсалтай нь мерит зарчим гэдгийг буруу ойлгосноос ийм томилгоонууд хийгдэж байна. Мерит зарчим гэдэг нь шатлан дэвших гэсэн үг биш. Нэг газраа буга чөтгөр шиг байснаараа төрийн албанд дээшилдэг зүйл биш.

Өнөөдөр эрүүл мэндийн салбарыг хар л даа. Өрхийн эрүүл мэндэд туршлагатай мэдлэгтэй хүмүүс ажиллаж байна. Эдгээр хүмүүс төрд ажиллаж байсан туршлагагүй гэж төрийн албанд авдаггүй. Салхи оруулах цаг болжээ. Тухайн салбарт өөр хүн олддоггүй юм шиг. Дарга нар ээлжлээд дарга болж байдаг боллоо. Дэлхий дахин чадварт суурилсан байдлыг үнэлж ажилд авдаг болсон. Чадвар гэдэг нь салбартаа ажилласан байдал. Хувь хувьсгал, төрд ажиллласан байх нь хамаагүй" хэмээн өөрийн байр сууриа илэрхийллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.22.164)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.