Л.Энх-Амгалан: Төрд олон жил ажилласан, хүнд сурталтан дүүрсэн
Үйл явдал
/
2021-10-24

УИХ-ийн гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан

Төрийн албаны шинэчлэлийг ухаарах цаг болсон юм байна гэж бодож байгаа юм. Төрийн албаны хуулийг амьдрал дээр очиж хэрэгжүүлэх гэхээр бас их олон нөхцөл байдаг. Шатлан дэвших тогтолцоог юу гэж ойлгох вэ гэдгийг ойлгомжтой болох хэрэгтэй. Өнөөдөр Монголын төрд хамгийн туршлага, мэдлэгтэй хүмүүс орж ажиллах боломжийг хаасан юм билээ. Харин мэдлэггүй, чадваргүй, хүнд сурталтнууд олон жил ажиллаж дарга гэсэн нэрийдлээр ширээ сандалтай зууралддаг ийм төртэй болсон. Яагаад ард иргэд Монголын төрд итгэх үнэлэмж нь буурч байгаа вэ... гэвэл өөрөөс нь мэдлэг, чадваргүй хүмүүс толгой дээр сууж байгаа учраас дургүй болж байна. жишээ нь сургуулийн шилдэг захирал аймгийнхаа боловсролыг хариуцаж болдоггүй юм бэ... Харин 200 мянган чадвартай албан хаагчид байгаа. Гэтэл яагаад тус салбартаа дэвшиж ажиллаж болдоггүй юм. Боловсролын хүрээлэнд 15 жил ажиллаад мэргэшсэн хүн яамныхаа газрын дарга болохгүй байна. бид нар боломжийг нь олгохгүй байгаа. Манай төрийн албаны тухай хууль бол олон зуун сая хүн амтай улсад тохирсон хууль юм. Монгол төрд 200 мянган хүн зүтгэж байгаа боловч үүнд чадварлаг менежерүүд маш ховор. Тэгэхээр манай улс хүний нөөц цөөхөн мөн төрийн албаны хүний нөөц хомс юм билээ. Энэ боломжуудыг олгох эрх зүй, шинэчлэлүүдийг хийх ёстой гэж ойлгож байна. Дарга болсон бол 3-4 жилийн дараа дахин ажлаа үнэлүүлж, хариуцлага алдсан болохгүй дандаа дээшээ ахих ёстой юм уу. 

Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.172.93)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.