Хүнсний салбарын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэх, харилцан суралцах, туршлага, мэдлэг хуваалцах орчин нөхцөлийг бүрдүүлдэг “Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурал 2021 оны 10-р сарын 14-нд болж, шилдгүүдээ тодруулсан.
Тэгвэл өнөөдөр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн эрдэм шинжилгээний бага хурлын дэд болон тусгай байранд шалгарсан оюутан, судлаачдад шагналыг нь гардуулан өглөө.
ОЮУТАН
Тэргүүн байр:
Технологийн дээд сургуулийн оюутан О.Тунгалаг “Дотоодын ургацын төмсөөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн судалгаа”
Дэд байр:
Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн оюутан Г.Өнөржаргал “Монголын уламжлалт цагаан идээнээс ялгасан сүүн хүчлийн бактерийн биологийн идэвхийн судалгаа”
Тусгай байр:
Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн оюутан М.Отгончимэг, М.Аманда “Арвайн хоёр сортын хуурайшилт тэсвэрлэлт ба исэлдэн ангижрах ферментийн идэвхийг тодорхойлсон ажлын үр дүнгээс”
СУДЛААЧ:
Тэргүүн байр:
Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны “САМО” институтын эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Д.Нарантуяа “Гурилан бүтээгдэхүүний тосны хүчлийн бүрдэл, анхаарах асуудалд”
Дэд байр:
Хөдөө аж ахуйн их сургуулийн багш Б.Сандагдорж “Гүүний сүүн ашиг шимийн бүтээмж, ариун цэврийн үзүүлэлтийг сайжруулах боломж”
Тусгай байр:
Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн багш Н.Туяа “Хуурмаг булчирхайт ортууз (oxytropis pseudoglandulosa)-ыг хүнсний нөөшлөгч болгон ашиглах боломж”
Мөн Монголын хүнсчдийн холбооноос шилдгээр шалгарсан оюутнуудыг өөрсдийн сонирхсон дотоодын хүнсний үйлдвэрт ажиллах эрхийн бичиг гардуулан өгсөн юм.
-
4 цаг 43 мин
-
4 цаг 43 мин