"Нутгийн үйлдвэрлэгч" хөтөлбөр хэрэгжинэ
Үйл явдал
/
2021-10-23
Өмнөговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд "Нутгийн үйлдвэрлэгч", "Өсөлтийг өрх бүрд" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
 
GIZ Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг нь Бизнесийн Инноваци, Хөгжлийн Төвийг (BIG Төв) Өмнөговь аймгийн ЗДТГ-т хүлээлгэн өгөв.
 
Энэ төвд судалгаа, шинжилгээ, шинэ санаа, оюуны бүтээл, брэндэд тулгуурласан, гадаад зах зээлд чиглэсэн үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлж, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний бизнес эрхлэгчдээ чадавхжуулан ажиллах юм.
 
“Өмнөговь аймгийн ЖДҮ-ийг чадавхжуулах” хөтөлбөрийг Өмнөговь аймгийн ЗДТГ, GIZ, “Оюу толгой” ХХК, Говийн Оюу Хөгжлийг Дэмжих сан хамтран хэрэгжүүлж байв. Уг хөтөлбөрийн хүрээнд Даланзадгадад үүсгэн байгуулсан BIG төвөөр дамжуулан Өмнөговь аймгийн 450 гаруй ЖДҮ-дэд сургалт, зөвлөх үйлчилгээ, санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.106.233)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.