"СҮҮ ТАРАГ" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Үйл явдал
/
2021-10-22
Өмнөговь аймгийн “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд “Сүү тараг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон.
 
Хөтөлбөрийн гол зорилго нь бага насны хүүхдийн өсөлт хөгжилтийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаатай хүүхдийн хоол тэжээлийг дэмжиж, чанарлаг, амин дэмээр баялаг сүү сүүн бүтээгдэхүүнээр хангах юм.
"Сүү тараг" хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдүүдийн бие бялдрын өсөлт, дархлааг дэмжиж, жингийн хоцрогдол, өвчлөл, эндэгдэл буурна.
Тус хөтөлбөрт Өмнөговь аймгийн үндсэн бүртгэлтэй, сум, өрхийн эрүүл мэндийн төвд тогтмол хяналтад байдаг хүүхдүүд хамрагдана. Үүнд:
- 06-12 сартай хүүхэд
- 2 хүртэл насны ихэр хүүхэд
- 12 хүртэл насны хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаатай хүүхдүүд хамрагдана.
Энэхүү хөтөлбөр нь 2013-2016 онд анх хэрэгжиж байсан бөгөөд энэ хугацаанд 9130 хүүхэд үр шимийг нь хүртсэн байна.
Хөтөлбөрийн талаарх мэдээлэл авах Утас: 80309388
Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.124.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.