Энержи Ресурс ХХК Цогтцэций суманд тооройн төгөл байгуулна
Үйл явдал
/
2021-10-20
Энержи ресурс ХХК-ийн Ухаа худагийн 100 гаруй уурхайчид хамтран компанийн ойн зурвас, Ногоон байгууламж, Цагаан хад гэсэн гурван байршилд сухай, хайлаас, тоорой зэрэг нийт 1,230 мод тарьжээ.
 
Энэ жил үрээр тарьж ургуулсан Тоорой модны суулгацыг анх удаа гадаа талбайд гаргаж, Тооройн төгөл байдлаар тарьсан нь онцлог байлаа. Тус компани гурван жилийн өмнө Монгол улсын Улаан номонд орсон Тоорой модыг шинээр нутагшуулах төсөл эхлүүлж, Баянхонгор аймгаас үр авчирч, 1,000 бортгонд суулгаж амжилттай үрслүүлж чадсан байна.
Тоорой мод буюу элдэв навчит улиас нь 6-10 метр өндөр ургадаг бөгөөд нэг модонд 1 зүйлийн бургас, 8 зүйлийн улиасны навч ургадаг гайхамшигтай, ховордсон говийн унаган мод юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.255.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.