


Өнөөдөр Зэвсэгт хүчний 148 дугаар тусгай салбарын түүхт 50 жилийн ойн баярын хурал боллоо. Баярын хуралд аймгийн Засаг дарга Р.Сэддорж болон Даланзадгад сумын ИТХ-ын дарга Т.Мэндээ нар оролцож, Монгол улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жил, Зэвсэгт хүчний 148 дугаар тусгай салбар үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баярын мэнд хүргэж, ажил үйлсээрээ манлайлсан алба хаагчдыг шагнаж урамшууллаа.