Зэсийн үнэ 7000 доллар давж, өсөлт нь саарахгүй
Үйл явдал
/
2021-01-20

Лондоны металлын бирж дээр өнгөрсөн Даваа гариг /2020.11.30/-ийн байдлаар, тонн зэсийн үнэ 7462 ам.долларт хүрч хаагджээ. Энэ нь 2018 оны зургадугаар сараас хойших хамгийн өндөр дүн юм. Шинжээчид зэсийн үнийн энэхүү өсөлтийг дэлхийн зэсийн хоёрдогч том нийлүүлэгч Перу улсад сүүлийн хоногуудад улс төрийн тэмцэл хөдөлгөөн өрнөснөөс үүдэн тус улсын нийлүүлэлт тасалдах эрсдэл нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна. Зарим нь цар тахлын эсрэг вакцин бараг 100 хувь амжилттай байгаа нь зэсийн ханшийн өсөлтөд нөлөөллөө гэжээ.

Олон улсын шинжээчид зэсийн ханш цаашид ч буурахгүй хэмээн дүгнэж байгаа аж. Тухайлбал, “Rosenberg Research & Associates Inc”-ийн ахлах эдийн засагч, стратегич Дэвид Розенбэрг “Ирэх онд Хятадын эдийн засгийн өсөлт 6%, түүнээс ч дээш хэмжээнд хүрснээр зэсийн ханш буурахаас сэргийлнэ. Харин АНУ-ын өсөлт 1-2%, магадгүй түүнээс доогуур ч байж мэднэ” гэсэн таамаглал дэвшүүлжээ.

Зэсийн үнийн өсөлт Монголын экспортын голлох түүхий эдийн нэг зэсийн баяжмалын хувьд таатай мэдээлэл юм.

Эх сурвалж: News.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.216.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.