Зэрлэг ан амьтдад өвс тэжээл тавьж өглөө
Үйл явдал
/
2021-01-30

Дундговь аймагт өвөлжилт хүндэрч байгалийн үзэсгэлэнт Их газрын чулуу тусгай хамгаалалттай газарт нутагладаг гөрөөс, зээр, аргаль, угалз зэрэг амьтад өвс тэжээлийн дутагдалд ороод байна. Иймд "Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн ажилтнууд тус байгалийн цогцолборт газарт зэрлэг ан, амьтдын гүйдлийн дагуу өвс тэжээл байрлуулж өгчээ.

Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн нийгмийн хариуцлагын томоохон үүргийн нэг нь байгаль орчин, зэрлэг ан амьтнаа хамгаалах юм. Нийгмийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн хамт олон өнгөрсөн сард ч Их газрын чулуу” тусгай хамгаалалттай газрын захиргаанд 500 боодол өвс, тэжээл хүлээлгэн өгч байсан аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.113.55)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.