Ковидоос үүдэлтэйгээр манай улсын аялал жуулчлалын салбар огцом уналтад ороод байгаа. энэ салбарт 1600 гаруй аж ахуй нэгж идэвхтжй үйл ажиллагаа явуулдаг ч ковидоос үүдэлтэйгээр 88 мянган хүний ажлын байр эрсдэлд ороод байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасангийн хувьд “2024 оноос гадны зочдыг хүлээж авахад бэлэн байгаа эсэхийг судлаж байна” хэмээн хэвлэлд онцолсон. Манай улс 2019 онд 570 гаруй мянган гадны жуулчин, додоотын нэг сая орчим чуулчин хүлээн авч байсан ч сүүлийн хоёр жил нам гацчихсан байгаа.
Дайны хажуугаар дажин гэгчээр салбар энэ хугацаанд ихээхэн хэмжээний төсвийг батлаад, улмаар үрж дуусгажээ. Тодруулбал, Нэг тэрбум 78 сая төгрөгийг ямар ч үр ашиггүй зүйлд зарцуулаад дуусгасан байна. Үүнд, Хятад, АНУ, Солонгос, Япон, Хонгконг, Англи зэрэг улсуудын цахим үзэсгэлэнд оролцож Монгол улсыг сурталчлахад 407 сая төгрөг, Үндэсний өв соёлыг сурталчилсан бүтээгдэхүүний багц бий болгоход 30 сая, Монгол үндэсний хоол хорхогийг геннист бүртгүүлэх арга хэмжээнд 20 сая, Жуулчдад зориулсан монгол үндэсний хоолны гарын авлага бүтээхэд 30 сая, Мянган унаганы баярт найман сая төгрөг зарцуулна гэх мэтээр бүтэн жилийн төлөвлөгөөт 54 ажлыг нэг тэрбум гаруйгаар хийхээр Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасангийн 2021 оны хоёрдугаар сарын 05-ний өдрийн 21/34 тоот тушаалын хавсралтад баталжээ.
-
Уржигдар 16 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 57 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 41 мин
-
Уржигдар 14 цаг 09 мин
-
Уржигдар 13 цаг 18 мин
-
Уржигдар 09 цаг 52 мин
-
2024-11-05
-
Уржигдар 09 цаг 52 мин