“SILVER ELEPHANT MINING” компани хаалттай хүрээнд 10 сая хүртэлх тооны хувьцаа гаргах зөвшөөрөл авлаа
Үйл явдал
/
2021-02-03

Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Silver Elephant Mining” компани 10 сая хүртэлх тооны хувьцааг нэг бүрийг нь 0.375 ам.доллароор үнэлэн хаалттай хүрээнд гаргах зөвшөөрлөө авсан байна.

Энэхүү санхүүжилтээр компани 3.7 сая ам.долларын хөрөнгө татан төвлөрүүлэхээр зорьж байгаа аж. Хөрөнгө оруулагчдаас санал авах хугацаа нь хоёрдугаар сарын наймны өдөр дуусах юм байна. Тус компани санхүүжилтээ хайгуулын ажил, ажлын капитал зэрэг бусад шаардлагатай ажилдаа зарцуулахаар төлөвлөж байна. “Silver Elephant Mining” Болив дахь хайгуулын төслүүддээ ихээхэн анхаарал хандуулж байгаа юм. Монгол дахь нүүрсний төслөө Монголын компанид түрээсэлсэн аж.

“Silver Elephant Mining”-ийн хувьцааны ханш Торонтогийн Хөрөнгийн биржид 7.78 хувиар өсөж, 0.49 канад доллар боллоо.

Эх сурвалж: http://bloombergtv.mn/

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.254.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.