MORGAN STANLEY: ирэх 3 жилд төмрийн хүдрийн үнэ тонн нь 165 орчим ам.доллар байх төлөвтэй
Үйл явдал
/
2021-02-04

Төмрийн хүдрийн олборлолтоор тэргүүлэгч “Vale” компани лхагва гарагт 2021 оны олборлолтын таамгаа танилцуулах товтой байна. “BHP Group”, “Rio Tinto” 2021 онд төмрийн хүдрийн олборлолтоо нэмэгдүүлэхээ мэдэгдэж, таамгаа өсгөөд байгаа юм. Хэрэв “Vale” мөн таамгаа өсгөвөл төмрийн хүдрийн үнэ улам буурах магадлалтай болоод байгаа ажээ. Учир нь эрэлт талаасаа БНХАУ-д төмрийн хүдрийн хэрэглээ буурснаар үнэ нь унаад байна. Түүнчлэн “Morgan Stanley”-ийн шинжээчид ирэх гурван жилийн хугацаанд төмрийн хүдрийн үнэ тонн нь 165 орчим ам.долларт тогтворжино гэж тооцоолсон байна.

Харин мягмар гарагийн өглөөний байдлаар Далянийн Таваарын биржид төмрийн хүдрийн фьючерс үнэ 2.5 хувиар буурч, тонн нь 964 юань болоод байна.

Эх сурвалж: http://bloombergtv.mn/ 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.73.127)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.