SXCOAL: БНХАУ-д коксжих нүүрсний эрэлт нийлүүлэлтээ давж, үнэ нь өссөн
Үйл явдал
/
2021-02-06
БНХАУ-д коксжих нүүрсний эрэлт нийлүүлэлтээс давж, үнэ нь өссөн талаар “SXCoal” мэдээллээ. Нэгдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар Австралийн коксжих нүүрсний үнэ өмнөх сарын дүнгээс 35 ам.доллароор өсөж, тонн нь 150 ам.доллар болсон байна. Олон улсын зах зээлд далайгаар тээвэрлэдэг коксжих нүүрсний эрэлт өссөн нь Австралийн нүүрсний үнэд нөлөөлсөн гэж “SXCoal” тайлбарлаж байна.
 
Харин Монголын Ганцмод боомтоор нийлүүлдэг угаасан коксжих нүүрсний үнэ ижил хугацаанд 100 юаниар өсөж, нэгдүгээр сарын 27-ны байдлаар тонн нь 1370 юань болсон байна.
 
Эх сурвалж: http://bloombergtv.mn/ 
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.107.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.