Ерөнхий боловсролын сургуулиудын биеийн тамирын талбайд шалгалт хийлээ
Үйл явдал
/
2021-06-19
Нийслэлийн Засаг даргын А/133 захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Энхбаяраар ахлуулсан Ажлын хэсэг 2021 оны 06 сарын 11-15 ны өдрүүдэд дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамир, спортын талбайг зориулалтын бусаар ашиглаж байгааг зогсоох, газрын маргаантай асуудлыг судлан шийдвэрлэх, цаашид сургуулийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглахад анхаарах зэрэг асуудлаар дүүргийн төрийн өмчийн 19 сургууль дээр очиж ажиллаа.
 
Тус ажлын хэсгийн дүгнэлтээр Хан-Уул дүүргийн хэмжээнд 5 сургууль биеийн тамир, спортын талбайгүй, 13 сургууль талбайг тохижуулах шаардлагатай гэсэн судалгаа гараад байна.
Мөн газрын маргаантай асуудлыг шийдвэрлэж, нийтийн эзэмшилд буцаан олгох шийдвэр гарсан биеийн тамир, спортын талбайн кадастрын зургийг сургуулийн эзэмшлийн газарт нэгтгэж оруулах, сүүлийн жилүүдэд хэдэн сургуулийн талбайг бусдад шилжүүлсэн, одоогийн нөхцөл байдлаар хэдэн талбайд маргаантай асуудал үүссэн зэрэг зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.24.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.