Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг үсчин, гоо сайханч, хумс засалчид шинжилгээнд бүрэн хамрагдлаа
Үйл явдал
/
2021-02-02
Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хан-Уул дүүргийн Онцгой комисс 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 09:00-14:00 цагийн хооронд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үсчин, гоо сайхан, хумс заслын чиглэлээр ажиллаж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллагын ажилтнуудыг байгууллагад суурилсан тандалт, ПСР шинжилгээнд бүрэн хамрууллаа.
 
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 228 иргэн, аж ахуйн нэгжийн 526 үсчин, гоо сайханч, хумс засалчид ПСР шинжилгээнд хамрагдаж тус үйл ажиллагаанд дүүргийн мэргэжлийн байгууллагууд хяналт тавин ажиллав.
 
Хан-Уул дүүргийн Онцгой комисс

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.137.58)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.