ХАН-УУЛ дүүргээс хоёр шинэ Гавьяат” мэндэллээ
Үйл явдал
/
2021-02-10
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын “Гавьяат ажилтан”-аар Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн дарга Д.Бааст болон
Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч П.Мөнхбаатар “Гавьяат ажилтан” цол хүртээлээ.
 
Олон жил өргөсөн тангарагтаа үнэнч байж, үр бүтээлтэй,ажиллаж, “Үйлчилгээний гавьяат” цолоор шагнуулсан хоёр алба хаагчид Хан-Уул дүүргийн Онцгой комиссын дарга бөгөөд Засаг дарга Ж.Алдаржавхлан болон дүүргийн Онцгой комиссын гишүүдийн нийт бие бүрэлдэхүүний өмнөөс баяр хүргэж, ажилд нь амжилт хүслээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.195.111)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.