ХАН-УУЛ дүүргийн насан туршийн боловсролын төв сургалт, үйл ажиллагаагаа идэвхтэй хүргэлээ
Үйл явдал
/
2021-03-02

Сургалтын хүрээнд:

Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран

  • Эцэг эхийн харилцаа хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ?
  • Миний хүүхдийн санхүүгийн боловсрол
  • Хүний хөгжлийн үечлэл зэрэг лайв хичээлийг бэлтгэн хүргэлээ.Түүнчлэн байгууллагын цахим хуудсаар дамжуулан
  • Биеэ авч явах соёл
  • Минимализмын тухай
  • Цагийн менежмент
  • Бие даан суралцах нь
  • Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх нь зэрэг цахим хичээлийг бэлтгэн байршуулж иргэдэд хүргэв.

Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс албад, 21 хороодоос авсан захиалгын дагуу тогтмол насан туршийн боловсролын үндсэн чиглэлүүдийн хүрээнд тогтмол цахим сургалт зохион байгуулж байна. Үүнд: Монгол бичиг, Англи хэлний анхан шатны цахим сургалтыг 7 хоног бүр 2 удаа зохион байгуулахааас гадна “Эерэг хандлага-Эерэг сэтгэл зүй”,”Цагийн менежмент”, “6-12 настай хүүхдийн хувийн онцлог”, “Угийн бичиг хэрхэн хөтлөх вэ?”, “Хамт олны харилцаа” зэрэг сэдвүүдийн хүрээнд 1000 гаруй иргэд, ажилтан,албан хаагчдад сургалт зохион байгууллаа.

Олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагааны хүрээнд

“Цахим орчин-Эерэг нөлөө” аяны тайлан тавигдаж, тогтвортой боловсролын агуулгын хүрээнд “Хэмнэлттэй хариуцлагатай иргэн” цахим олон нийтийн үйл ажиллагааг эхлүүлэн иргэдийг уриалан цахилгаан, усаа хайрлан хэмнэлттэй хэрэглэх мэдээ мэдээлэл,постер, иргэдийн амьдралдаа хэрэгжүүлж буй жишээг тогтмол байгууллагын цахим хуудаст байршуулан ажиллаж байна.

Цаашлаад “Сэтгэл зүйн зөвлөгөө” цахим хуудсыг ажиллуулан гэр бүл, хүүхэд хүмүүжил, бие хүний асуудлаар цахим зөвлөгөө өгч, түүний дагуу зөвлөмжийг бэлтгэн хүргэж байна.

Мөн багш, ажилтнуудыг чадваржуулах зорилгоор цахим хурал, сургалт, хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулж энэ сарын үйл ажиллагаагаа дүгнэн, ирэх 3 дугаар сарын үйл ажиллагаагаа төлөвлөн ажиллав.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.27.72)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.