ХАН-УУЛ дүүргийн 2342 ажилтан вакцинжуулалтад хамрагдаад байна
Үйл явдал
/
2021-03-10

Монгол Улсад “КОВИД-19”-ийн эсрэг дархлаажуулалт 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр эхэлсэн. 

 

Засгийн газар, ЭМЯ-наас эхний ээлжинд халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнууд, мөн худалдаа, үйлдвэрлэл, боловсролын салбарын хүмүүсийг эхний ээлжинд вакцинд хамруулахаар шийдвэрлэсэн.

Өнөөдөр хуваарь ёсоор Монголын үндэсний олимпын хороо, Сэргээн засах сургалт, үйлдвэрлэл, Монгол шуудан, Монголын хараагүйчүүдийн холбоо, МИАТ, Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, ТҮК, орон сууц, цэвэрлэх байгууламж, Ус сувгийн удирдах газар, Хил хамгаалах ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газраас ОХУ-ын сургалтад явах албан хаагчид, нийгмийн хамгааллын тусгай төв, Тавантолгой, Дотоод хэргийн их сургууль, буяны зан үйлийн холбооны хүмүүсийг вакцинд хамруулах ажил нийслэлийн хэмжээнд үргэлжилж байна.

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт дархлаажуулалтын нийт 9 цэг ажиллаж байгаа бөгөөд дүүргийн вакцинжуулалтын цэгүүд дээр иргэдийн орох, гарах урсгал тусдаа, яаралтай үед ажиллах эмнэлгийн тусламжийн баг бэлэн, дархлаажуулалт хийлгэсэн иргэнд сөрөг нөлөө илэрвэл эмчилгээ үзүүлэх өрөөг бэлдсэн  дархлаажуулалтын ажлын явц дүүргийн хэмжээнд хэвийн үргэлжилж байна.

Албан байгууллагын ажилтнууд нэгдсэн зохион байгуулалттайгаар хуваарьт өдөр, хуваарьт цагтаа вакциндаа хамрагдаж байгаа бөгөөд өнөөдрийн 19:00 цагийн байдлаар нийт 2342 ажилтан вакцинжуулалтад хамрагдаад байна.

Маргааш худалдаа, үйлчилгээний салбарынхан, 03 дугаар сарын 11-нээс боловсролын байгууллагын багш, ажилтан, албан хаагчид гэх мэтээр төлөвлөгөөний дагуу вакцинжуулалтын ажил үргэлжлэх бөгөөд дүүргийн нутаг дэвсгэрийн дархлаажуулалтын цэгүүдийн байршлыг нэмж иргэдийг хүлээн авахаар болсон хэмээн дүүргийн Онцгой комиссын дарга хэллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.176.72)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.