ХАН-УУЛ дүүргийн засаг даргын 8 дахь удаагийн зөвлөлийн хурал зохион байгуулагдлаа
Үйл явдал
/
2021-03-18

Засаг даргын 2021 оны 8 дахь удаагийн зөвлөлийн хурал 2021 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн 11:00 цагт боллоо.

 Тус зөвлөлийн хурлаар Улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийн үйл ажиллагааны хэрэгжилт, явц болон цаашид хийгдэх ажлын төлөвлөгөөг голлон хэлэлцлээ.

Мөн 2021 онд хэрэгжүүлэх авто зам байгууламжийн засвар, шинэчлэлийн ажил, иргэдийн аюулгүй байдлыг хангуулах тухай санал солилцон, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Хурлын төгсгөлд Засаг дарга Ж.Алдаржавхлан хурлаар хэлэлцсэн төсөл хөтөлбөрүүд болон бусад тулгамдсан асуудлыг эрчимжүүлэн, хэрэгжилтийг хангуулж ажиллах чиглэл өглөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.107.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.