Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай биечлэн танилцлаа
Үйл явдал
/
2021-03-30

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Буянхишиг, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Цогзолмаа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Б.Алтантуяа, Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо нар дүүргийн “Хүүхдийн Клиник сувилал 4”, Улсын тэргүүний 28 дугаар цэцэрлэгийн тохижилттой 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр танилцлаа.


Төлөөлөгчид цэцэрлэг тус бүрт тулгамдаад байгаа болон нийтлэг асуудлуудтай танилцаж, эдгээр асуудлыг харьяа хэлтсүүдтэй хамтран шийдвэрлүүлэх, цаашид анхааран авч хэлэлцэх тал дээр харилцан санал солилцсон юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.220.92)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.