“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1376 ажилтанг дархлаажуулалтад хамрууллаа
Үйл явдал
/
2021-03-30

“Эрдэнэс-Тавантолгой” ХК үндсэн болон гэрээт, туслан гүйцэтгэгч компанийн ажилчдыг  Коронавируст халдвар/SARS-CoV-2/-ын эсрэг вакцинжуулалтад хамруулах ажлыг төлөвлөсөн хуваарийн дагуу зохион байгуулж байна.

Тухайлбал энэ сарын 26-ны өдөр салбарын ээлж солих ажлыг зохион байгуулсан бөгөөд үүнтэй холбогдуулан өнгөрсөн амралтын өдрүүдэд “Эрдэнэс - Тавантолгой” ХК-ийн үндсэн болон гэрээт, туслан гүйцэтгэгч компанийн 1376 ажилтныг вакцинд хамрууллаа. 

 

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь “Тавантолгой ордын аюулгүй бүсэд хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний дагуу ажилтан тус бүрийн халдвар хамгааллын дэглэм чанд сахиулж, тогтмол ариутгал халдваргүйтгэл хийн ажиллаж байна.

 

Й

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.36.146)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.