ЧИНГЭЛТЭЙН ТАНИН МЭДЭХҮЙ: Чингэлтэй хайрхан
Үйл явдал
/
2021-10-05
Нийслэл Улаанбаатар хотын дөрвөн зүгт сүндэрлэх дөрвөн уулын нэг, их хотын хоймор эзлэн дүнхийх Чингэлтэй хайрхан булаг шанд олонтой, ургамал, ан амьтнаар элбэг. Чингэлтэй
хайрханы ноён оргил нь далайн түвшнээс дээш 2300 орчим метр өндөр, Хан Хэнтийн нурууны салбар үзүүр хөвч, ойт хээрийн шинж голлосон тогтоцтой юм.
 
Өмнөддөө Салхит, Хайлааст, Хайст, баруундаа Баянцагаан, Сант, ардаа Ар, Өвөр Гүнт, Хожуултын даваа, зүүндээ Жигжид, Шадивлан, Суварган өндөр, Бумбат зэрэг олон үзэсгэлэнтэй амтай, ам бүрээс ундарсан булаг горхи нь нийлсээр Сэлбэ голыг тэтгэдэг.
 
  • Чингэлтэй хайрханы амуудад өөр өөрийн онцлог дэг жаягтай сүм дуган эрдэм номын хийдийг байгуулж иржээ.
  • Тухайлбал, Дамбадаржаа, Дашчойнхор, Шадувлин, Жанчивдэчинлин зэрэг олон хийд байгуулж, нямба бясалгал хийж, овоо тахилга үйлдэж байжээ.
Уул усаа тайж тахиглах нь байгаль дэлхийгээ онгон дагшнаар хадгалж хойч үедээ өвлүүлэх төр шашны эрхэм нандин ёсон юм.
Чингэлтэй хайрханыг нэн эртнээс нааш намрын эхэн сард тахиж тайж иржээ.
Чингэлтэй хайрханы тахилгыг 1996 оноос сэргээж, мод, бут тарих, булаг, горхийг хамгаалах үйлсийг зохион байгуулж байна.
Байгаль эхтэйгээ хүйн холбоотой Монгол хүн, Нийслэлийн иргэн бүр Чингэлтэй хайрханаа хайрлан хамгаалж, мод, ургамал, ус горхийг нь сэргээх, ариун дагшин оршиход хувь нэмрээ оруулан сэтгэл гарган ажиллаж байна.
 
Чингэлтэй хайрханы эзэн савдаг нь ногоон эрдэнийн биетэй, баруун гартаа ном, зүүн гартаа цагаан цэцэг барьсан, нялх хүүхдийг өвөр дээрээ суулган, цагаан морь хөллөсөн өвгөн багш, шавдаг нь гахай гэдэг.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.251.206)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.