Хувьсгалын өмнө Нийслэл Хүрээнд Оросын консулын бие хамгаалах цэрэг, Оросын харьяат нарт үйлчлэх европ эмнэлгийн амбулатори ажиллаж, хааяа түүнд монголчууд үзүүлдэг байжээ.
Тэрхүү амбулаторийн харьяанд европ эмийн сангийн анхны байшинг “Махан дов”-ын зүүн хажууд, баруун Сэлбэ голын урд хэсэгт 1909 онд барьжээ.
Хувьсгал ялсны дараа уг байшинд Цэргийн оёдлын үйлдвэр, дараа нь Ардын Засгийн Цагдан Сэргийлэх газар ажиллаж байв.
1925 онд Эрүүлийг Хамгаалахын харьяа европ эмнэлгийн аптекийг тэнд байгуулж, 1930 онд уг байшингийн хойд талд шинэ байшин барьж, Төв аптекийг шилжүүлэн байрлуулжээ.