Дорнод аймгийн засаг дарга М.БАДАМСҮРЭН ТОГТООЛ зөрчсөн НОЦТОЙ ҮЙЛДЭЛ гаргажээ
Халх, буриад, барга , үзэмчин үндэстэн ястангууд оршин суудаг, 14 сум 67 багтай Дорнод аймгийг М.БАДАМСҮРЭН гэгч удирдаж байгаа. М.БАДАМСҮРЭН гэгч нь Нефть, хийн хадгалалт тээвэрлэлт, Төрийн захиргааны менежер мэргэжилтэй гэж байгаа. Түүний хувьд 2009-2012 онд аймгийн Монгол Ардын Хувьсгалт намын хорооны дэд даргаар ажиллаж байгаад 2012-2014 онд Монгол Ардын Хувьсгалт намын хорооны дарга, 2014-2015 онд Дорнод аймгийн Засаг даргын орлогч, 2015 оноос одоог хүртэл Дорнод аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа юм.
Тэгвэл М.БАДАМСҮРЭН дарга ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ зөрчсөн НОЦТОЙ ҮЙЛДЭЛ гаргажээ
Цар тахлын нөлөөгөөр УЛСЫН ТӨСӨВ хүндэрсэн гээд ЗАСГИЙН ГАЗРААС 43-р тоот ТОГТООЛ үйлдэж ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД төсвийн мөнгө хэмнэх үүрэг өгсөн. Ингэхдээ ЗОЧИН ТӨЛӨӨЛӨГЧ ХҮЛЭЭН АВАХ, БЭЛЭГ ДУРСГАЛД ЗАРДАЛ ГАРГАХГҮЙ БАЙХ, БАЯР ЁСЛОЛ, ТЭМДЭГЛЭЛТ ОЙ, КОНТЕНТ НЭВТРҮҮЛЭГ САНХҮҮЖҮҮЛЭХГҮЙ БАЙХ гээд тодорхой зааж өгсөн. Харамсалтай нь М.БАДАМСҮРЭН дарга ТОГТООЛЫГ үл ойшоож ТӨРИЙН АЛБАНЫ ДАРГЫГ ХҮНДЭТГЭЖ УГТАХ, ГОЛ ТАХИХ, БЭЛЭГ ДУРСГАЛ, ХӨШӨӨ БҮТЭЭХ, НОМ, КОНТЕНТ ХИЙХ нэрээр ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС 35 САЯ төгрөг үржээ
БАРИМТ:
Дорнод аймгийн засаг дарга М.БАДАМСҮРЭН 2021 оны 10-р сарын 29-ны өдөр УЛЗЫН ГОЛЫН ТАХИЛГАД гэх утгаар 9 САЯ төгрөг үржээ
2021 оны 10-р сарын 13-ны өдөр Дорнод аймгийн засаг дарга М.БАДАМСҮРЭН гэгч төрийн албан хаагч АЖЛАА ХИЙЖ ЯВАА ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ хүлээж авхын төлөө ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ төсвийн мөнгөнөөс 2.4 САЯ төгрөг үржээ. Тус мөнгийг ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ ДОТООД АУДИТЫН ГАЗРЫАН ДАРГАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ гэх утгаар тэмдэглэжээ
2021 оны 10-р сарын 29-ны өдөр ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ЗӨРЧИЖ БЭЛЭГ ДУРСГАЛД 315 МЯНГАН ТӨГРӨГ үрсэн бол 2021 оны 08-р сарын 24-ны өдөр мөн БЭЛЭГ ДУРСГАЛД 4.9 САЯ төгрөг үржээ
2021 оны 08-р сарын 27-ны өдөр ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ зөрчиж ХӨШӨӨ БОСГОХ АЖИЛД 5 САЯ төгрөгийг үлдэгдэл гэх утгаар үржээ
2021 оны 08-р сарын 19-ны өдөр НОМНЫ ҮНЭ гэх утгаар 8 САЯ төгрөг үржээ
2021 оны 09-р сарын 27-ны өдөр КОНТЕНТ ХИЙХ ЗАРДАЛ нэрээр ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС 5.6 САЯ төгрөг зарлагаджээ
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.138.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Уржигдар 16 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 57 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 41 мин
-
Уржигдар 14 цаг 09 мин
-
Уржигдар 13 цаг 18 мин
-
Уржигдар 09 цаг 52 мин
-
2024-11-05
-
Уржигдар 09 цаг 52 мин