Чингэлтэй дүүргийн залуу багш нарын цахим уулзалт боллоо
Үйл явдал
/
2021-10-23
Чингэлтэй дүүргийн Боловсролын салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөлөөс залуу багш нарын хөгжлийг дэмжих, идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор цахим уулзалтыг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан ба нийт сургууль, цэцэрлэгийн 30 хүртэлх насны 270 гаруй багш нар оролцлоо.
 
Цахим уулзалтад Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын Инноваци, хөгжлийн асуудал хариуцсан орлогч Х.Алтаншагай, Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ш.Оюунсүрэн нар мэндчилгээ дэвшүүлж, цаашдын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
 
Харвардын Их Сургуулийн төгсөгч Б.Отгонбат "Залуу багш нарын манлайлал" сэдвээр илтгэл тавиж, Боловсролын салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөлөөс харилцан ярилцаж, цаашдын үйл ажиллагаатай холбоотой санал солилцлоо.
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.202.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.