ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан томоохон зах, худалдааны төвүүдийн худалдаачдыг халдвар хамгааллын дэглэмээ сахиж ажиллахыг уриаллаа
Үйл явдал
/
2021-03-28

Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа томоохон хүнсний зах худалдааны 50 гаруй төв, 100 гаруй сүлжээ дэлгүүр, хүнсний гол нэрийн импортын үйл ажиллагаа эрхэлж байгаа 30 орчим аж ахуйн нэгж байна.   Үүний зэрэгцээ жижиг буюу 8 болон 6 нэрийн дэлгүүр 3500 хүнсний дэлгүүр үйл ажиллагаа явуулж байна.

Иргэдийн хамгийн олноор үйлчлүүлдэг Нарантуул, Баялаг ундраа, Дүнжингарав зэрэг томоохонхудалдааны төвүүдэд өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан ажиллалаа.

Ковидын нөхцөл байдал хүндэрч, өдрөөс өдөрт цар тахлын халдвар нэмэгдсээр байгаа энэ үед Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комиссыг төлөөлөн“Хөл хорио тогтоохгүй байж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахад худалдааны салбарынхан болон худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэддээ халдвар хамгааллын дэглэмээ сахиж болзошгүй эрсдэлээсхамтдаа урьдчилан сэргийлэх”-ийг уриаллаа.

ЗАДГАЙ ТАЛБАЙН ХУДАЛДАА ЭРХЭЛДЭГ 4700 ОРЧИМ ИРГЭНИЙГ БҮРЭН ВАКЦИНЖУУЛНА 

Нарантуул олон улсын төвд 8000 орчим түрээслэгчид худалдаа, үйлчилгээ эрхлэн иргэдэд үйлчилж байгаагаас задгай талбайд худалдаа эрхлэгч 4700 орчим иргэн вакцинжуулалтанд хамрагдаххүсэлтээ ирүүлсэн байна. 

ХХААХҮ-ийн сайдын З.Мэндсайхан задгай талбайнхудалдаа эрхлэгчдийг хамгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа гэж үзэн вакцинжуулах хүсэлтийг холбогдох газруудад уламжилж, нэн даруйбуюу 3 дугаар сарын 30-ны өдөр бүрэн вакцинжуулахажлыг зохион байгуулахаар шийдвэрлүүллээ.

 

    
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.206.25)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.