“Хоггүй Сонгинохайрхан” аян үргэлжилж байна
Үйл явдал
/
2021-02-27
Ковид-19 халдварын тархалт идэвхтэй, өндөр эрсдэлтэй байх үед иргэдийн дунд цэвэр, тав тухтай эрүүл орчинг бүрдүүлэхийн тулд “Хоггүй Сонгинохайрхан” аянг эхлүүлсэн. Энэхүү аян хоёрдугаар сарын 03-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэл зохион байгуулагдах юм.
“Хоггүй Сонгинохайрхан” аяны хүрээнд дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбай, гудамж, гуу жалга, усны суваг, гүүрэн гарцны доор хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэж хогийн цэг рүү зөөвөрлөж байна. Хэдийгээр энэхүү аяны үргэлжлэх хугацаа дуусаж буй боловч иргэдийг хоггүй, эрүүл орчинд тав тухтай амьдруулах санал санаачилгууд үе шаттайгаар хэрэгжсээр байх болно.
Бид энэхүү аяныг “Covid-19” халдварын тархалт идэвхтэй үед эхлүүлсэн бөгөөд хог тээвэрлэлтийг уртасгаж шөнийн цагаар төвлөрсөн хогийн цэг рүү зөөвөрлөж байсан.
Сонгинохайрхан дүүргийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд “Миний хот, миний дүүрэг” гэсэн хоёргүй сэтгэлээр энэхүү аянд нэгдэж хамтран ажилласанд талархаж байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.165.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.