СХД: Хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийг тогтмол хуваарьт өдрүүдэд ачих бригадын системд шилжүүллээ
Үйл явдал
/
2021-03-06
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд хороодын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын хог хаягдлыг цуглуулах, ачих, тээвэрлэх ажлыг бригадын нэгдсэн системд орууллаа.
 
Тиймээс айл өрхийн хог хаягдлыг сард 2 удаагийн давтамжтайгаар тогтмол ачиж тээвэрлэхээр боллоо. Мөн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын ахуйн хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.
 
Хог хаягдалгүй, эрүүл орчин бүрдүүлэх нь дан ганц хог тээвэрлэгч байгууллагын үүрэг бус иргэн таны оролцоо, санал санаачилга, идэвхи зүтгэл ихээхэн чухал тул дүүргийнхээ өнгө, үзэмж, хог хаягдалгүй орчны төлөө бид бүхэнтэй хамтран ажиллахыг уриалж байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.30.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.