СХД: “Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг найман цэг дээр хийж байна
Үйл явдал
/
2021-03-11
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу эрсдэлт хүн амыг дархлаажуулах ажил хоёрдугаар сарын 23-ны өдөр эхэлсэн. Өчигдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 3121 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна. Эдгээр хүмүүс дархлаажуулалтын хуваарьт багтсан эрсдэлт бүлгийн эмч, онцгой, төрийн албан хаагчид, цагдаагийн байгууллагын ажилчид юм.
 
Өнөөдөр /2021.03.10/ дүүргийн хэмжээнд иргэдийг вакцинд хамруулах найман цэг ажиллаж байна. Эдгээр цэгүүдийг ашиглах бэлтгэл, ариутгал халдваргүйжүүлэлтийг өчигдрөөс мэргэжлийн байгууллагуудын хяналтан дор зохион байгуулсан. Дархлаажуулалтын нэгдсэн ажил эхлэхээс өмнө бүх цэгүүдийн бэлэн байдлыг холбогдох албаны хүмүүс хянаж, ажиллалаа. Дээрх дархлаажуулалтын цэгүүд дээр Дотоодын цэргийн 05-р анги, Эрчим хүч, “Таван толгой түлш” ХХК-ийн нийт 2400 ажилчдыг өнөөдөр вакцинд хамруулах юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.135.249)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.