СХД: Нийгмийн даатгалын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажил үе шаттайгаар хэрэгжиж байна
Үйл явдал
/
2021-03-18
Цахим шилжилтийн ажил дүүргийн хэмжээнд үе шаттайгаар хэрхэн хэрэгжиж буй талаар болон дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажлын байрны орчин нөхцөлтэй танилцлаа.
Энэ жил нийгмийн даатгалын системийн хэмжээнд “Эерэг хандлага цахим хөгжүүлэлтийн жил” болгон зарласан. Нийгмийн даатгалын Ерөнхий газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас нийгмийн даатгал, тэтгэврийн дэвтрийг цахим хэлбэрт шилжүүлсэн юм.
Үүнтэй холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс 2021 оныг “Цахим хөгжүүлэлтийн жил” болгон зарласан. Нийгмийн даатгалын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлснээр даатгуулагчид алсаас буюу заавал биеэр үйлчлүүлэх шаардлагагүйгээр үйлчилгээ авах боломжийг иргэд, даатгуулагчдад олгож байна.
Мөн удахгүй хөдөлмөрийн чадамж алдалтыг цахимжуулах арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр нийгмийн даатгал, эрүүл мэндийн байгууллагын хоорондох цаасан баримт багасах юм.
Иргэд цахим шилжилттэй холбоотой мэдээллийг “Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс” пэйж хаягаар холбогдон авах боломжтой.
Мөн өдөр бүр хөтөч байцаагчид иргэдэд 70173261 утсаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.199.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.