“ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ” АЯН ЭХЭЛЛЭЭ
Үйл явдал
/
2021-03-20
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас 2021 оныг “Иргэдэд ээлтэй-Ногоон дүүрэг” зорилтот жилтэй холбогдуулан “Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах” аяныг зохион байгуулж байна. Энэхүү аян гуравдугаар сарын 15-ны өдрөөс дүүргийн хэмжээнд эхэллээ.
 
“Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах” аяны хүрээнд дүүргийн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай, эрүүл аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулах юм.
 
Мөн Дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, “ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ-НОГООН ДҮҮРЭГ” зорилтот жилийн хэрэгжилтийг хангах төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоотойгоор тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлыг бууруулах, шинэ санал санаачлагыг дэмжих, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэхэд аяны зорилго оршино.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.21.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.