“Сонгины оюу” аянд идэвхтэй оролцож материалаа ирүүлсэн оролцогч нартаа баярлалаа
Үйл явдал
/
2021-03-26
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд гуравдугаар сарын 11-ний өдөр "Сонгины Оюу” аяныг зарласан билээ. Тус аяны бүртгэл, оролцогчдын материалыг хүлээн авч дууслаа.
 
Оролцогчдын дунд сурагчдын насны ялгаа, онцлогт тохирсон номын тэмдэглэл хөтлөх, үлгэрч гэр бүл зохиомж тик ток бичлэгийн уралдаан зарласан. Тус уралдаанд сурагчид болон эцэг эхчүүд тун идэвхтэй оролцлоо.
 
Түүнчлэн Ерөнхий боловсролын сургуулийн багш, номын сангийн эрхлэгчид "Сонгины Оюу" аяны удирдамжийг цааш түгээн сурагчдыг идэвхтэй хамруулахад дэмжлэг үзүүллээ.
Бүртгэлийн явцад зарим эцэг, эхчүүд удирдамжийг бүрэн хянаагүйгээс болж бүтээл буцах тохиолдол цөөнгүй гарч байв.
 
Тиймээс дараагийн удаа илүү хянамгай хандах шаардлагатайг тэд хэлж байлаа. Мөн сонирхолтой хүүхдүүдэд хэрэгтэй уралдаан зарлаж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн номын тэмдэглэлийн уралдааны 19-34 насны ангилалд оролцож буй 36 дугаар хорооны оршин суугч О.Энхжин "Өмнө номын тэмдэглэл хөтөлж байгаагүй ч чөлөөт цаг ихтэй байгаа учраас энэ уралдаанд оролцож үзэхээр шийдсэн. Аудио хэлбэрээр сонсох номууд сонгогдсон байсан нь маш их таалагдсан. Өмнө номын тэмдэглэл хөтлөх уралдаан зохиогдож байгаагүй. Хөл хорио тогтоосон энэ үед маш зөв арга хэмжээ зохиосон гэж бодож байна. Өмнө нь уншиж байгаагүй номнууд байсан учраас хувь хүний хөгжилд хэрэгтэй олон шинэ мэдлэг олж авсан. Ойлгосон зүйлээ дэвтэрт буулгаж найруулан бичих нь олон талын ач тустай юм билээ" хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
 
Мөн 154-р сургуулийн номын санч Н.Цэдэнпил "Манай сургуулиас энэхүү аянд бүх насны сурагчид оролцсон. 1-5 дугаар ангийн сурагчид номын тэмдэглэл хөтөлсөн. Харин 6-аас дээш ангийнхан Тик ток уралдаанд оролцсон. Энэхүү уралдааны цаад зорилгыг маш зөв хэмээн харж байна. Учир нь одоо ном уншдаг хүүхдүүд хэр их байгаа билээ. Интернетээс цахим ном уншихад хэцүү шүү дээ" гэсэн юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.172.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.