СХД: “IELTS-600” төслийн хамтын ажиллагааны “санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслол боллоо
Үйл явдал
/
2021-06-18
Сонгинохайрхан дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн сурагчдын англи хэлний мэдлэг чавдарыг нэмэгдүүлэх, олон улсын шилдэг 100 их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах үүд хаалгыг нээж өгөх зорилгоор дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор гаргасан “Боловсрол хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “IELTS-600” төслийг санаачлан “Сантис боловсролын төв”-тэй хамтран хэрэгжүүлж эхэлсэн.
 
Тус “IELTS-600” төслийн хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зурах, сурагчдад батламж гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
 
Арга хэмжээнд дүүргийн удирдлагууд болон “Сантис боловсролын төв”-ийн дэд захирал Н.Туяа, боловсролын зөвлөх Ноён Энтони Миллер, менежер Г.Буянхишиг болон Ерөнхий боловсролын сургуулийн захирлууд, шалгаруулалтад тэнцсэн сурагчид эцэг эхийн төлөөлөл оролцсон юм.
 
Төслийн эхний шатанд сургууль бүрээс шалгаран ирсэн 63 сурагчдын дунд англи хэлний түвшин тогтоох шалгаруулалтыг 6-р сарын 3-ны өдөр 143 дугаар сургууль дээр зохион байгуулсан. Энэ шалгаруулалтаас тэнцсэн 25 суралцагчид 100 хувь үнэ төлбөргүй хоёр жил тус сургалтын төвд бэлтгэгдэн суралцах юм.
 
“IELTS-600” төслийг хэрэгжүүлэхэд СХД-ийн ЗДТГ, дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, дүүргийн Боловсролын хэлтэс болон нийгмийн хариуцлагын хүрээнд “Сантис боловсролын төв” хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье.
 
Төслийн эцсийн үр дүнд 2 жилийн дараа гарах юм. Тиймээс бидний ирээдүй болсон хүүхдүүдийнхээ амьдралын гарааг зөвөөр эхлүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна. Энэ бүхэнд сургуулийн удирдлага, багш хамт олон, эцэг эхчүүд, суралцагч та бүхний хүч хөдөлмөр, хичээл зүтгэл, оролцоо нэн чухал гэдгийг тодотгон хэлье.
Монгол Улсын минь хойч үе, залгамж халаа болсон сурагчдадаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.180.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.