Сонгинохайрхан дүүрэгт ОРОС СУРГАЛТТАЙ СУРГУУЛЬ ашиглалтад оруулахаар ажиллаж байна
Үйл явдал
/
2021-08-25
Дүүргийн 4-р хороонд баригдаж буй сургуулийг Орос дөрөвдүгээр сургууль болгох ажлыг ХЗДХ сайд Х.Нямбаатар санаачлан ажил хэрэг болгож буй юм.
 
Энэ асуудлаар өнөөдөр /2021.08.24/, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа болоэ ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовтой санал солилцон ажиллалаа.
 
Тус сургуулийн барилгын ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд энэ онд ашиглалтад орохоор тусгагдсан. Мөн тус сургууль нэгдүгээр ээлжинд 630, хоёрдугаар ээлжид 1000 гаруй хүүхэд хүлээж авах хүчин чадалтай. Орос, Монгол улсын найрсаг харилцааны хүрээнд тус сургуулийг бүрэн Орос сургалттайгаар хичээллүүлж эхэлснээр дүүргийнхээ хүүхэд, багачуудын мэдлэг боловсролд томоохон хөрөнгө оруулах юм.
 
Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Сумъяабазар “Нийслэлийн хамгийн олон хүн ам төвлөрөн суурьшсан дүүрэгт хэд, хэдэн дэд төвүүдийг байгуулж байгаа. Бид дэд төвүүдийг түшиглэн хотын хэт төвлөрлийг задлах, захын дүүргүүдийг хөгжүүлэхэд чиглэн ажиллаж байна. Тиймээс энэхүү сургуулийг Орос сургалттайгаар ашиглалтад оруулснаар олон талын ач холбогдолтой” талаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад уламжлав.
 
Харин энэ үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов удирдлагуудын саналыг дэмжихээ илэрхийлж, Боловсролын салбарын мэргэжилтнүүдтэй дахин уулзалт төлөвлөн, хамтран ажиллахыг зөвлөлөө.
 
Тус сургуулийг бүрэн Орос сургалттай хичээллүүлэхийн тулд боловсон хүчин болох сурган хүмүүжүүлэгч нарын нийгмийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой, энэ тал дээр онцгойлон анхаарч ажиллахаа ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовд уламжилсан юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.106.135)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.