Монгол Улсын Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран “төмөр замын төслийг хэрэгжүүлэх” тухай зөвшилцөлд хүрч төмөр замын ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд Төрийн оролцоо бүхий “Тавантолгой Төмөр зам” компанийг байгуулсан. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1км төмөр замыг барих ажилд тус компани тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн тус компанийн захирал Н.Удаанжаргал Монгол Улсын Ерөнхийлөчгийн зарлигаар Хөдөлмөрийн баатар хэмээх нэр хүндтэй том шагналын эзэн болсон. Энэ төмөр зам бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орсоноор жилд 15 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой гэж тооцсон.
Тус компани төмөр зам барьж байгуулах, хяналтыг хэрэгжүүлэх, тээвэр ашиглалт, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг засварлах зэрэг цогц үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл саяхан татвар төлөгчдийн мөнгөөр 101 сая төгрөгөөр 100 ширхэг ширээ сандал, түмбочка авах тендер зарлажээ. Гэвч энэ компани урдах ажлаа хийж гүйцэхгүй байгаа. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын түгжрэлийг шийдэх ажлын нэг болгож “Богдхан төмөр замын төслийг эхлүүлсэн” боловч гол хэрэгжүүлэгч “Тавантолгой Төмөр зам” ХХК нь гол ажлаа буюу санхүүжилтийн асуудлыг өнөөг хүртэл шийдээгүй. Гэсэн атлаа татвар төлөгчдийн мөнгийг зүй бусаар зарцуулсаар байгаа нь харамсалтай.
-
Уржигдар 16 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 57 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 41 мин
-
Уржигдар 14 цаг 09 мин
-
Уржигдар 13 цаг 18 мин
-
Уржигдар 09 цаг 52 мин
-
2024-11-05
-
Уржигдар 09 цаг 52 мин