Голомт банкны салбар “Лавай худалдааны төв”-д ажиллаж эхэллээ
Үйл явдал
/
2021-10-09

Монгол Улсын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк нь харилцагчдадаа хүртээмжтэй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхийг зорин ажилладаг. Энэ хүрээнд Голомт банкны салбар “Автоланд зээлийн төв” нь автомашины зээлийн төвлөрсөн нэгж байсан бол үйл ажиллагаагаа өргөжүүлэн банкны бүх төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлдэг боллоо. Тус салбар нь харилцагчдын тав тухтай байдлыг хангахын тулд засвар, тохижилтын ажлыг хийж, “Лавай худалдааны төв”-ийн 1 давхарт “Лавай салбар” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхлээд байна.

Эрхэм харилцагч та “Лавай салбар”-аас харилцах, хадгаламжийн данс нээх, зээл авах болон дижитал банк, гадаад гуйвуулга, валют арилжаа зэрэг банкны бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой. Хан-Уул дүүргийн оршин суугчдыг Голомт банкны үйлчилгээг илүү ойроос авч, манай шинэ салбараар тав тухтай үйлчлүүлэхийг урьж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.163.238)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.