АСГАТЫН мөнгөний ордны ТЭЗҮ-г хйилгэхэд НЭГ ТЭРБУМ төгрөг зарцуулах гэнэ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-02-17

Засгийн газраас Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ТЭЗҮ- хийлгэхээр НЭГ ТЭРБУМ төгрөгийн тендер зарлажээ! Тэрбум төгрөгийн өртөгтэй уг төсөлд энэ онд 700 саяыг зарцуулах аж. Асгат-ын мөнгө, холимог металлын орд нь Монгол орны баруун хэсэгт, Баян-Өлгий аймгийн Ногоон-Нуур сумын нутагт, ОХУ-ын Алтайн хязгаартай хиллэн оршдог. Тус бүс нутаг нь цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, хур тунадас их унадаг. А Монросцветмет компани "Асгат“-ын ордын 4 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг.

Монголын тал Асгатын мөнгөний ордод 50 хүртэл хувь эзэмших боломжтой. Өнөөдрийн бадлагдсан мөнгөний нөөц 2247 тонн байгаа.  Зэсийн нөөц батлагдсанаар 76 мянган тонн, цаашид өсөх таамаг нь 210 мянга болж өснө гэдгийг Уул уурхайн сайд Г.Ёндон танилцуулж байсан юм. Хөрөнгө оруулалт 127,3 сая ам.доллар, 500 гаруй ажлын байр нэмэгдэх, борлуулалтын орлого 318,1 сая ам.доллар,  үйл ажиллагааны зардал 256,6 сая ам.доллар, цэвэр ашиг 197,1 сая ам.доллар, татвар хураамж 241 сая ам.доллар, мөнгөн урсгалыг 178,7 ам.доллараар төсөөлж, өгөөжөө өгөх хугацааг 11 жил гэж тооцсон.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.213.94)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.