Коронавирусийн цар тахлын улмаас Монгол улсын хилээр орж ирэх ачаа бараа тээвэрлэлтэд хүндрэл үүсээд буй. Засгийн газар улсын онцгой комиссоос Замын-Үүдийн ачаа тээврийн асуудалд онцгойлон анхаарч “Эрүүл мэндийн тусламж хэрэгсэл, эм эмнэлгийн шаардлагатай зүйлсийг яаралтай горимоор оруулж ирнэ” гэж мэдэгдсэн. Гэвч тийм биш бололтой. Тодруулбал “Сар орчмын өмнөөс л хил дээр бүх материал гацсан гэх шалтгаанаар гемодиализын (бөөр орлуулагч )аппаратанд ордог олон хүн диализдаа орж чадахгүй хордлогод орон байж хүлээж байгаа ч материалууд нь гацсан хэвээрээ л байна.
Цагаан сарын өмнөөс магистрал гуурс , уусмал зэргийг өөрсдөө энд тэндээс сураглаж 100аад мянган төгрөгөөр авч байгаа боловч одоо бүр хайгаад ч олдохоо болилоо.
Боломжтой нэг нь мөнгө төгрөгөө олоод ороод аргалаад байгаа ч мөнгөний бололцоо муутай хүмүүс диализдаа орж чадахгүй хордсоор,хүлээсээр үхэж болзошгүй үнэхээр хүнд хүнд байдалд ороод байнаа .Хүмүүс өөрсдийн хэмжээнд яам болон холбогдох газрууд руу гомдол гаргаж байгаа боловч одоог хүртэл дорвитой арга хэмжээ авахгүй байгаа аж.
Шадар сайд аа, Эрүүл мэндийн сайд аа!! Төрийн мэдрэмжгүй бодлого, амин хувиа хичээсэн шийдвэрээс тань болж өвчиндөө шаналж буй иргэд аажим, аажмаар АМЬ НАСАА алдсаар байна.
-
21 цаг 23 мин
-
21 цаг 42 мин
-
21 цаг 46 мин
-
2024-12-19
-
Өчигдөр 07 цаг 43 мин
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин