Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооноос санаачлан 2022 оныг иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах зорилт дэвшүүлсэн.
Энэ хүрээнд илүүдэл жингүй Эртэч Монгол аянд Сонгинохайрхан дүүрэгт таван спорт заал иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж эхлээд байна. Үүнд:
1. ӨНӨР БҮС-Хөгжил цогцолбор сургууль
2. ТӨВИЙН БҮС - 21-р хороолол 62-р сургууль
3. ТӨВИЙН БҮС – Ханы материал 9-р сургууль
4. БАЯНХОШУУ БҮС - 76-р сургууль
5. ТОЛГОЙТ БҮС - Спорт хороо гэсэн газрууд дээр ажлын өдөр бүр 06:30-07:30 хүртэл иргэдтэй хамтран өглөөний дасгалыг хийж хэвшүүлж байна. Өглөөний дасгал хамтдаа хийж өдрийг эрч хүчтэйгээр эхлүүлэхийг уриалж байна.
Өнөөдөр /2022.02.18/ дүүргийн таван цэг дээр 74 байгууллагын 300 гаруй иргэд хамрагдан, идэвхтэй хөдөлгөөнийг хамтдаа хийлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.106.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
21 цаг 16 мин
-
21 цаг 36 мин
-
21 цаг 40 мин
-
2024-12-19
-
Өчигдөр 07 цаг 43 мин
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин