СХД: Үндсэн хуулийн оршил хэсгийг монгол бичгээр бичих уран бичлэгийн уралдаанд шалгарсан бүтээлүүдийг хүлээн авч байна
Үйл явдал
/
2022-02-22
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн хууль эрхзүйн хэлтсээс Монгол Улсад ардчилсан үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн хүрээнд “ҮНДСЭН ХУУЛИЙН ОРШИЛ ХЭСГИЙГ МОНГОЛ БИЧГЭЭР БИЧИХ УРАН БИЧЛЭГИЙН УРАЛДААН”-ыг зарласан.
 
Энэхүү уралдаан нэгдүгээр сарын 24-ны өдрөөс эхэлсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагын албан хаагчид маань уралдаанд идэвхтэй оролцож байна. Өнөөдрийн байдлаар хороод болон хамрах хүрээний байгууллагуудаас шалгарсан 40 гаруй бүтээл ирлээ.
 
Уралдааны гол зорилго нь Үндсэн хуулийг дээдлэх, Монгол үндэстний утга соёлын нандин өв болсон Монгол бичгийг хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, Монгол бичгээ сурч эзэмших сонирхлыг дэмжих, Уйгаржин бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг хангах, сурталчлан таниулахад оршиж байна.
 
Уралдааны шилдэг бүтээлүүдийг хүлээн авч зөв бичгийн дүрмийн алдаа, агуулга зохиомж, уран бичлэгийн ур чадварыг харгалзан шалгаруулах юм. Монголчуудын эх хэлний үнэт өв соёл болон Үндсэн хуулийг сурталчлан таниулах үйлсэд хичээл, зүтгэл гарган оролцож бүтээлээ ирүүлсэн иргэдэдээ баярлалаа. Та бүхэнд ажил, хөдөлмөрийн өндөр амжилт, хүсье.
Уралдааны бүтээлийг хүлээж авах сүүлийн хугацаа хоёрдугаар сарын 21-ний өдөр юм. Иргэд бүтээлээ харьяа хороондоо хүргэн өгч шалгаруулалтад оролцох боломжтой.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.89.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.