“Эрдэнэт” ТӨҮГ: Харвардын бизнесийн менежментэд суралцаж байна
Үйл явдал
/
2022-02-22

 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дэргэдэх “Бизнес академи” нь Харвардын Бизнесийн сургуулийн хөтөлбөрийг албан ёсны эрхтэйгээр Монголд нэвтрүүлж байгаа бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд, ирээдүйн манлайлагч, удирдагч нарт зориулж тус хөтөлбөрийг өнөөдрөөс эхлүүллээ. 

“Harvard ManageMentor” хөтөлбөрийн хүрээнд тэд өөрийгөө болон бусдыг удирдах, бизнесээ удирдах гэсэн чиглэлээр 42 модуль сургалтад хамрагдах юм. Үүний эхнийх нь болох “Карьер менежмент” сургалт өнөөдөр болж, манлайлагчид өөрийгөө таних, бодол сэтгэхүйгээ ойлгох, сэтгэл хөдлөл, стрессээ удирдах, цагийн менежмент, карьер төлөвлөлтийн ур чадварт суралцлаа. Энэхүү хөтөлбөр нь чиглүүлэх хичээлтэйгээс гадна долоо хоногт 24 цагаар онлайн нээлттэй байдаг учраас манлайлагчид хэзээ ч сургалтаа өөрөө нээж үзээд мэдлэгээ ахиулаад явах боломжтойгоороо онцлог юм. Өнөө цагийн удирдлагуудад нэн түрүүнд тавигдах болсон бусдыг ойлгож харьцах зөөлөн удирдлагын арга барилын талаар ч энд яригдлаа. 

Бизнесийн салбарын хамгийн эрэлттэй хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд мөн бизнес санаа, төсөл гаргах, төлөвлөгөө боловсруулах, бүтээлч байдал, инновацийг хэрхэн үе шаттай хэрэгжүүлэхэд үргэлжлүүлэн суралцаж, ярилцлага, тест, сорилтуудыг давсны дараа Харвардын бизнес менежментийн мэргэжлийн сертификат гардах юм.  

М.ОДГЭРЭЛ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.79.65)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.