МАШИН АЧИЛТЫН төлбөрийг 100 МЯНГА болгон нэмэгдүүлэхийг ИРГЭДИЙН ОЛОНХ ДЭМЖЖЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-02-24

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас "Авто замын түгжрэлийг бууруулах шийдэл судалгаа"-г захиалан хийлгэсэн байна. Энэ судалгаанд оролцогсдын 73 хувь нь автомашин ачилтын төлбөр 60 мянган төгрөгийг 100 мянга болгон нэмснээр иргэд дуртай газраа автомашинаа байрлуулж, зохиомол түгжрэл үүсгэхгүй гэж хариулсан тухай дурдсан аж.

Замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдлийг таслан зогсоох, замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Хууль зүйн сайдын 2015 оны А/190 дүгээр тогтоолоор “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-ыг баталжээ. Дээрх журамд 2019 онд нэмэлт өөрчлөлт орсон байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/101 дугаар тушаалаар баталсан “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ын 9 дүгээр бүлэгт “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах” үйл ажиллагаатай холбоотой харилцааг тусган баталжээ.

Журмыг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор НИТХ-ын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 33/35 дугаар тогтоолоор замын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх цагийн хуваарь, автомашины тоо, үйлчилгээ үзүүлэгчдэд тавигдах шаардлагыг тогтоож, төлбөрийн хувь хэмжээ, ачиж журамлах үйл ажиллагаа явуулах байршлыг баталжээ. 2020 оны эцсийн байдлаар авто тээврийн хэрэгслийг зөөх, шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаа эрхлэхээр НАЗХГ-тай гэрээ байгуулсан 14 ААНБ 99 тусгай зориулалтын тээврийн хэрэгсэлтэйгээр үйл ажиллагаа явуулжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.242.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.