Украинд манай улсын 30 орчим иргэн байгаа гэдгийг Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ хэллээ. Тэрбээр "Украин улсад цаг үеийн нөхцөл байдал хүнд байгаа бөгөөд дайны нөхцөл үүсэж болзошгүй учраас улс орнууд өөрийн иргэдтэй холбоотой арга хэмжээнүүдээ авч хэрэгжүүлж байх шиг байна. Украинд нийт 60 гаруй иргэд, оюутан байснаас тал орчим нь өөрсдөө хүрээд ирсэн. Одоо тэнд манай улсын 30 орчим иргэн бий.
Өчигдөр Гадаад харилцааны сайдтай ярилцаж, тодорхой үүрэг даалгавар өгсөн. Тодруулбал, ОХУ дахь Элчин сайдын яам, ГХЯ хамтарч тэнд байгаа иргэдээ яаралтай татаж авах, эх орондоо ирэх иргэдийг буцаж ирэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх арга хэмжээг яаралтай авч, өөрсөдтэй нь холбогдох зэрэг үүрэг даалгавар өгсөн байгаа" хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-
5 цаг 37 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 08 мин
-
Уржигдар 15 цаг 03 мин
-
Уржигдар 15 цаг 02 мин
-
Уржигдар 14 цаг 57 мин
-
Уржигдар 14 цаг 53 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 49 мин
-
Уржигдар 07 цаг 43 мин
-
Уржигдар 12 цаг 44 мин
-
Уржигдар 07 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 08 цаг 00 мин