Элчин сайд Ө.Энхтүвшин орос эрдэмтдэд “Алтан гадас” одон гардуулав
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-02-28

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Монгол, Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн Оросын талын эрдэм шинжилгээний удирдагч, академич В.В.Рожнов, экспедицийн Оросын талын дарга С.Н.Бажа, орлогч дарга Н.И.Дорофеюк, А.Д.Гунин, тэргүүлэх программист А.В.Андреев нарыг “Алтан гадас” одонгоор шагнажээ. Шагналыг Элчин сайдын яамны төв байрны хүндэтгэлийн танхимд энэ сарын 22-нд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин гардуулав. Тус экспидец 53 жилийн турш тогтвортой, тасралтгүй ажиллаж, энэ хугацаанд Монгол орны амьтан, ургамлын аймгийн зүйлийн бүрэлдэхүүнийг нарийвчлан тогтоож, биологийн олон янз байдал, байгалийн нөхцөлийн өвөрмөц онцлог, зүй тогтлыг илрүүлсэн. Мөн эрдэм судлалын олон зуун боть эрдмийн бүтээлийг, тухайлбал

  • “Монгол орны байгалийн нөхцөл, биологийн нөөц” цувралаар  66 боть,
  • “Монгол орны шавьж” цувралаар 11 боть,
  • “Сээр нуруутан амьтад” цувралаар 7 боть, түүнчлэн 100 гаруй нэг сэдэвт бүтээл туурвиж, нийтдээ 6,5 мянган эрдмийн бүтээл хэвлүүлж, “Монгол орны экосистемийн зураг” бүтээжээ
  • Экспедицийн хээрийн судалгааны ажлын дүнд тулгуурлан хоёр орны 107 эрдэмтэн докторын, 45 эрдэмтэн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Монгол орны байгаль орчныг хамгаалах, судлах, экологийн аюулгүй байдлыг хангахад олон жилийн турш нөр их хөдөлмөрлөж, олон арван эрдэм шинжилгээ, танин мэдэхүйн бүтээл туурвиж ирсэнд нь Элчин сайд Ө.Энхтүвшин талархал илэрхийлэв гэж ГХЯ-наас мэдээлэв.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.78.203)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.