МАН, АН-ын генсекүүд "ДАЙНААС АЙЖ” сонгуулийн ХОЛИМОГ ТОГТОЛЦООНД санал нэгдлээ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-03-04

Укриан, ОХУ хоорондын “ДАЙН” дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Дээрх нөхцөл байдлыг хөндлөнгөөс ажиглаж буй улс гүрнүүд өөр өөрсдийн дүгнэлтээ хийж байна. Манай улсын эрх баригчид ч бас улстөрийн дүгнэлт хийж эхэллээ. Тодруулбал МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өөрийн албан ёсны фэйсбүүк хуудастаа “Холимог тогтолцоо, парламентын дархлаа, улс төрийн намуудын үүрэг хариуцлага, улс төрчдийн алсын хараа ямар чухал вэ гэдгийг энэ оны эхэнд болсон Казахстан, өнгөрөгч өдрүүдэд болж буй Украины үйл явдал тод харуулж байна” хэмээн бичжээ. Түүний энэ саналыг хууль ёсны Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр ч бас дэмжиж “Санал нэг байна. Парламентын ардчилал бол манай улсын дархлаа. Алсдаа дэлхийн нөхцөл байдал нэлээд хүндрэх шинжтэй байна.” гэжээ. Ямартай ч манай улсын хоёр том намын удирдлагууд сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулж ХОЛЬМОГ ТОГТОЛЦООГ дахин оруулах, парламентын дархлааг хамгаалахад санал нэгджээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.98.208)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.