ХХААХҮЯ: Ази тивийн сүүний түншлэлийн нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагааг өргөжүүлнэ
Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран Улаанбаатар хотод байгуулсан Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй гэж Засгийн газрын 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар үзэж тогтоол баталлаа.
Ази тивийн сүүний түншлэлд одоогоор Монгол, Энэтхэг, Хятад, Филиппин, Бутан, Вьетнам, Тайланд, Афганистан, Непал, Индонези, Шри Ланк, Бангладеш, Мьянмар улсууд нэгдэж ороод байна. Монгол Улсын олон талт гадаад бодлогод тулгуурлан тус түншлэлд Ази тивийн бусад улс орнуудыг урьж хамтран ажиллах, гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрыг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь тууштай дэмжих, тогтвортой хөгжүүлэх нөхцөл, боломж бүрдэж байна.
Ази тивд дэлхийн хүн амын 60 гаруй хувь оршин сууж, дэлхийн нийт сүү үйлдвэрлэлийн 40 гаруй хувийг нийлүүлж байгаа тул тус бүс нутагт хамтран ажиллах Монгол Улсын санаачилга, манлайлал, идэвхтэй оролцоо чухал байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.82.60)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
6 цаг 0 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 08 мин
-
Уржигдар 15 цаг 03 мин
-
Уржигдар 15 цаг 02 мин
-
Уржигдар 14 цаг 57 мин
-
Уржигдар 14 цаг 53 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 49 мин
-
Уржигдар 07 цаг 43 мин
-
Уржигдар 12 цаг 44 мин
-
Уржигдар 07 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 08 цаг 00 мин