Багануур дүүрэгт баригдах 990 айлын орон сууцны ерөнхий төлөвлөлтийг хэлэлцлээ
Үйл явдал
/
2022-03-01
Багануур дүүрэгт орон сууц барих зориулалтаар сүүлийн 10 гаруй жил газар эзэмшиж байгаа ААНБ, иргэд цөөнгүй байгаа ч чанар стандарт, иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангасан орон сууц төдийлөн баригдаагүй.
 
Энэ нь нэгдсэн зохион байгуулалт, бодлого, дэд бүтцийн хангамж, төсөв санхүү гээд олон асуудлаас үүдэлтэй
Тэгвэл Багануур дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалтаар газар эзэмшигч 3 иргэн, 9 ААНБ-ын удирдлага, төлөөлөлтэй өнгөрсөн оны сүүлчээс хойш 3 дахь удаагийн уулзалтыг хийж дүүргийн удирдлага, Пума интернейшнл ХХК, газар эзэмшигч нарын хооронд дараах зөвшилцөлд хүрээд байна
Орон сууцны хотхоныг 7,1 га талбайд нийт 23 блокийн 990 айлын орон сууцны хороолол байхаар нэгдсэн байдлаар стандарт шаардлагыг ханган төлөвлөх, хотхоны дулаан, ус, цахилгаан, ариутгах татуургын шугам сүлжээ, авто болон явган зам, авто зогсоол, амрах талбай, сургууль, цэцэрлэг, худалдаа, үйлчилгээний төвийг нэгдсэн байдлаар шийдвэрлэж, зураг төслийг батлах, орон сууцны өрөөний зохион байгуулалт, метр квадратын тохиромжтой байдлыг чухалчлан бүрэн цутгамал, металл фасадтай нэг загварын барилга байхаар төлөвлөх гээд эхний асуудлыг шийдвэрлэсний дараа дэд бүтцийн шугам сүлжээг барьж байгуулах ажлыг хийж гүйцэтгэх юм

 

“Түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууц” хөтөлбөрт хамруулах боломж бүрдэнэ 

Ингэснээр Багануурын уурхайчид, эрчим хүч, ус хангамж, тохижилтын ажиллагсад, захиргааны албан хаагчид, боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллагсад болон иргэд хамрагдах бүрэн боломжтой гэж тооцоолж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.93.12)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.