ӨМНӨГОВЬ: Бэлчээр усжуулалтын 2 аяныг үргэжлүүлэн хэрэгжүүлж байна
Үйл явдал
/
2022-03-02
Аймгийн хэмжээнд нутгийн 20% нь өвстэй, 30% дунд зэрэг, 50% нь тааруу буюу баруун болон урд талын сумдаар хаваржилт хүндрэх төлөвтэй байна.
 
15 сумын 59 багт 6678 малчин өрхөд 2.5 сая гаруй толгой мал сүрэг хаваржиж байгаа бөгөөд, нийт мал сүргийн 60 гаруй хувь нь дундаас дээш тарга хүчтэй байна.
2,5 сая толгой малаас
*тэмээ 160 580
*адуу 102 019
*үхэр 31280
*хонь 626 707
*ямаа 1593 219
?Мал төллөлт:
​Аймгийн хэмжээнд 1,2 сая толгой хээлтэгчийн төллөвөл зохих 1,1 сая толгой хээлтэгч төллөхөөс 15493 төллөж, 15493 төл /ботго 38, унага 4, тугал 7, хурга 11884, ишиг 3560/ хүлээн авч, гарсан төл 100% бойжиж байна.
?Өвс тэжээл:
Аймгийн аюулгүйн нөөцөд 350 тн өвс, 150 тн хивгэн тэжээл, сумын аюулгүйн нөөцөд 910 тн өвс, 253 тн тэжээлийн үлдэгдэлтэй байна.
?Бэлчээр усжуулалт:
Аймгийн 6678 малчин өрхийн 2,5 сая гаруй толгой мал 5184 бэлчээрийн худгаас ус ууж байгаа нь нийт малын тоог хонин толгойд шилжүүлснээр нэг худгаас 800 - 3700 толгой мал ундалж, нэг худгаас ус уух малын тоо стандартаас 2-3 дахин хэтэрсэн. Отор нүүдлийн үед нэг худгаас 5000-10000 мал уухаар бөөгнөрч, худаг ус хүрэлцэхгүй, ус худаг шавхах асуудал үүсч байсан бөгөөд 2021 онд #Аймгийн нийт бэлчээрийн 58% усжуулагдсан.
 
Бэлчээр усжуулалтын 2 аяныг үргэжлүүлэн хэрэгжүүлж, 2022 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар отрын бүсэд 3 инженерийн хийцтэй худаг шинээр гаргах, 52 цэгт газрын доорхи усны хайгуулын ажил хийхээр захиалга хүсэлтийг ХХААХҮЯаманд хүргүүлсэн, Орон нутагт төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар инженерийн хийцтэй 60 худаг шинээр гаргах, 30 худагт нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр суурилуулахаар төлөвлөж, аймгийн бэлчээр усжуулалтыг 60%-д хүргэх зорилт тавиад байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.26.138)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.